L'Oréal Парис өдөрлөг нь Үндэсний Уруулын будгийн өдрөөр дамжуулан нийгмийн сайн сайханд түлхэц өгдөг

2 жил, 4 сар өмнө
477
amaraa
Дэлхийн маркетингийн салбарын мэдээ, мэдээлэл

L'Oréal Парис өдөрлөг нь Үндэсний Уруулын будгийн өдрөөр дамжуулан нийгмийн сайн сайханд түлхэц өгдөг


L'Oréal брэнд Парист долдугаар сарын 29-нд хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Үндэсний Уруулын будгийн өдөр”-ийг тэмдэглэж байгаагаа мэдэгджээ. Энэхүү кампанит ажил нь гоо сайхны брэндийг бий болгох зорилгоор #ReadMyLips буюу #Уруулыг минь унш hashtag-ыг ашиглан "Чи үнэ цэнэтэй учраас" амьдралыг туурвиж, Color Riche Matte уруулын будгыг хэрэглээрэй гэсэн утгыг агуулсан байна. Алдартнуудын хэвлэлийн төлөөлөгчид, томоохон хэвлэл мэдээллийн нөлөө үзүүлэгчид бүгдээрээ L'Oréal Paris-ийн уруулын будгийн сурталчилгааг шейрлэсэн байдаг. #ReadMyLips болон #lorealparis hashtag-ыг ашигласан хүн бүрийн @lorealmakeup-ийн постууд нь "дэлхий нийтийн платформ" дээр нэгтгэгдэж, сонгогдсон бичлэгүүд нь L'Oréal Paris-ийн сошиал медиа сувгууд дээр нийтлэгддэг ажээ. Үзэсгэлэнт гоо сайхны брэнд нь “Үндэсний уруулын будаг”-ийн өдрийн дараах урамшуулалт хөтөлбөр, үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл нь үйл ажиллагаанд оролцож байхдаа уруулын будгийн өдөрлөгийн талаарх сэтгэгдэл эсвэл уруулын будаг түрхсэн шалтгаанаа зоригтой тайлбарлаж харуулсан зургууд, видео бичлэгүүдийг илгээсэн бол бүтээгдэхүүнээр урамшуулж, түүгээрээ дамжуулан брэндээ сурталчилах болсон байна.


Марктинг ба Өнөөдөр сэтгүүлийн 39-р дугаарт нийтлэгдсэн гадаад мэдээ


Бусадтай хуваалцах