IKEA Америк Мөрөөдөл нэртэй шинэ кампанит ажлаа эхлүүллээ

2 жил, 7 сар өмнө
323
amaraa
Дэлхийн маркетингийн салбарын мэдээ, мэдээлэл

IKEA Америк Мөрөөдөл нэртэй шинэ кампанит ажлаа эхлүүллээ

IKEA брэнд “Америк Mөрөөдөл” нэртэй шинэ загвар гаргахаар төлөвлөж байна. 73 жилийн түүхтэй тавилгын IKEA брэнд мэдэгдэлдээ “Таныг тав тухтай байхад бид туслах болно” хэмээжээ. Америк бол тэдний тавилга хийж байгаа 60 дахь орон бөгөөд 30 дахь загвар болох Швейд загварт тулгуурлан, жижиг орон зайд эцэг эхтэйгээ тав тухтай байх, орчин үеийн хэв шинжийг агуулсан тавилга үйлдвэрлэхээр ажиллаж байна. IKEA-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Бид таныг, таны тав тухтай холбосон гүүр байх болно, мөрөөдлөө бүтээхдээ Испани загварыг бас ашиглах болно” гэжээ. IKEA брэнд энэ сарын эхээр “Америк Мөрөөдөл” нэртэй шинэ загвараа зах зээл дээр хэрхэн амжилттай байршуулж болох талаар мэргэжлийн байгууллагаар зах зээлийн судалгаа хийлгэсэн байна. Тус судалгаанаас хэрэглэгчид ямар бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэж байгааг тодорхойлсон бөгөөд түүндээ үндэслэн цаашдын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр болсон байна. IKEA брэндийн Америк дахь харилцааны менежер Христин Уайтхок хэлэхдээ “ Хүмүүс их хөрөнгө цуглуулсанаараа амжилтанд хүрдэггүй юм. Тэд гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хамтдаа дурсамж бүтээх нь тэдний амжилтын нууц болдог. Тэднийг тав тухтай, аз жаргалтай байхад нь туслах л бидний хийх гол ажил юм” гэжээ.

Марктинг ба Өнөөдөр сэтгүүлийн 25-р дугаарт нийтлэгдсэн гадаад мэдээ


Бусадтай хуваалцах