Fanta брэндийн "The Fantanas" сурталчилгаа

1 жил, 11 сар өмнө
321
admin
Дэлхийн маркетингийн салбарын мэдээ, мэдээлэл

Fanta брэндийн "The Fantanas" сурталчилгаа


Зургаан жилийн завсарлагааны дараа, Ad Age-ын мэдээлснээр Fantanas дуу бүжгийн клуб нь Coca-Cola-ийн Fanta soft drink брэндийн сурталчилгааг бүтээжээ. Fantanas нь 2011 оноос хойш Fanta брэндийн сурталчилгааг хийгээгүй байсан бөгөөд сурталчилгааг шинэчилэн дахин эхлүүлсэнээр Fanta нь зах зээлд хүчтэй байр суурь эзэлж АНУ-ын шингэн хүнс үйлдвэрлэгч Beverage-Digest-ийн хамгийн хурдацтай хөгжиж буй брэндийн нэгээр шалгарчээ. Сурталчилгааны шинэчилсэн хувилбарт эрэгтэй гишүүнийг анх удаа нэмж тоглуулсан юм. Гол дүрийн эрэгтэй гишүүн Жордан Фишэр нь дуучин, бүжигчин, хөгжмийн зохиолч билээ. Сурталчилгааны ремикс дээр продюсер Mike WiLL Made ажиллажээ.

Маркетинг ба Өнөөдөр сэтгүүлийн 39-р дугаарт нийтлэгдсэн гадаад мэдээ


Бусадтай хуваалцах