Eddie Bauer брэнд ахны ТВ-ийн сурталчилгаагаа цацлаа

2 жил, 7 сар өмнө
357
amaraa
Мэдээ

Eddie Bauer брэнд ахны ТВ-ийн сурталчилгаагаа цацлаа

Bellevue, Wash брэндүүд дээр суурилан гарч ирсэн уг брэнд нь өдгөө 96 настай бөгөөд тус брэндийн 30 дах загварыг 11-р сарын 10-аас 12-р сарын 18-ны хооронд худалдаанд гаргахаар төлөвлөжээ. 1999 оноос хойш Эдди Бауэр брэнд телевизийн сурталчилгаагүйгээр бүтээгдэхүүнээ амжилттай арилждаг байсан хэдий ч энэ удаад телевизийн сурталчилгааг ашигласан нь өмнөх сурталчилгааны сувгуудаас хамгийн шилдэг нь болж чадсан юм. Гүйцэтгэх захирал Mike Egeck хэлэхдээ “телевизийн өргөн нэвтрүүлэг үзэгчдийн дунд нөлөө бүхий хүмүүс их байдаг учраас бид сурталчилгаагаа хүргэж, үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх цаг нь болсон, цаашид ч дижитал маркетингийн олон арга ашиглах болно” гэжээ. Тэрээр маркетингийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд 370 салбар дэлгүүрээрээ дамжуулан үйлчлүүлэгчдийн зан төлөвийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна. Худалдан авагчид маань “идэвхтэй дэмжиж” байсан учир бидний ажилд ахиц гарсан хэмээн тэр цохон тэмдэглэжээ. Үүсгэн байгуулагч Эдди Бауэр хэлэхдээ “Гадаа ууланд авирч, сэлүүрт завиар хичээллэж, загас барьж байгаа хүмүүс бол миний амжилтын гарын авлага юм. Би тэднийг дэмжиж тэдэнд хэрэгтэй бүтээгдэхүүн хийхэд бүхий л амьдралаа зарцуулсан. Амьдрах шиг сайхан зүйл хаана байна. Бүгдээрээ амьдралын сайхныг мэдэрч, тэр сайхан зүйлсээ бие биендээ хуваалцацгаая” гэжээ.

Маркетинг ба Өнөөдөр сэтгүүлийн 25-р дугаарт нийтлэгдсэн гадаад мэдээ


Бусадтай хуваалцах