Canon mongolia “Цэцэг навч”гэрэл зургийн фейсбүүк уралдаанаа амжилттай зохион байгууллаа

4 жил, 3 сар өмнө
231
admin
Монголын маркетингийн салбарын мэдээ, мэдээлэл

Canon mongolia “Цэцэг навч”гэрэл зургийн фейсбүүк уралдаанаа амжилттай зохион байгууллаа


Дэлхийд гэрэл зургийн аппарат, камер үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч canon брэнд нь, Canon Mongolia гэрэл зургийн ээлжит цуврал уралдаанаа “Цэцэг навч” нэрийн дор өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан зарласан байна. Canon брэндийн Монгол дахь онцгой эрхэт албан ёсны дистрибьютер Ай Ти Зон ХХК нь өөрийн CANON ТӨВ болон түншлэгч байгууллагууд болох Номин, Саммит, Некст, Арина зэрэг компаниудаар дамжуулан Canon брэндийн зургийн аппарат, хувилагч, хэвлэгч зэрэг оргиналь бараа бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг байна. Энэхүү цуврал тэмцээний гол зорилго нь монголын гэрэл зураг сонирхогчиддоо дэлхийд тэргүүлэгч Canon брэндыг танилцуулж, сүүлийн үед гарсан шинэ, шинэлэг технологийн бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Уг уралдаан нь 8­р сарын 17­оос эхлэн 30­ыг дуустал үргэлжилсэн бөгөөд сэдэвт уралдаанд гэрэл зураг сонирхогчид маш идэвхтэй оролцож, нийт 800 гаруй зураг ирсэн нь өмнөх зарлагдаж байсан уралдаанууд дундаа хамгийн өндөр үзүүлэлттэй нь байлаа. Энэ удаагийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд МУИС, Биологийн тэнхим, Ургамал судлалын хөтөлбөр, Ботаникийн нийгэмлэг, Flora of Mongolia­ийн ургамал судлаачид, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн зурагчид хамтран ажилласан бөгөөд 100 зургийг шалгаруулсан байна. Энэхүү кампанит ажил нь, нүд хужирлам тансаг цэцгүүдээр facebook хуудас нь дүүрч олон нийтийн цахим сүлжээнд гэрэл зураг сонирхогчдын урам зоригийг бадрааж, урлан бүтээх онгодыг хөглөж, гэрэл зураг сонирхогч залуусын тоог нэмсэн сайхан уралдаан болж өнгөрлөө. Энэ ч утгаараа Canon брэнд нь Монголын гэрэл зураг сонирхогчдыг дэмжиж ажиллаж, залуу уран бүтээлчдийг шинийг эрэлхийлэх, гэрэл зураг сонирхогч оюутан залуусыг зуны амралтаа үр бүтээлтэй, зорилготой өнгөрүүлэхэд чиглэж өөрийн брэндыг маш олон гэрэл зураг сонирхогч залуус, уран бүтээлчдэд таниулж сурталчилж чадсан байна.


Бусадтай хуваалцах