15 сая төгрөгийн шагналын сантай “Tiger Street Football­2015” тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа

4 жил, 3 сар өмнө
499
admin
Монголын маркетингийн салбарын мэдээ, мэдээлэл

15 сая төгрөгийн шагналын сантай “Tiger Street Football­2015” тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа


MCS группын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжигч Tiger брэндээс жил бүр уламжлал болгон Монголын нийт хөлбөмбөг сонирхогч залуусын дунд “Tiger Street Football” тэмцээнийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Tiger” брэнд хөлбөмбөг сонирхогч залуусын ур чадварыг өсгөж, энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Tiger Street Football” тэмцээнийг жилээс жилд илүү өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын ивээл дор, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын дэмжлэгтэйгээр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн “Паркхаус Бар энд Боулинг”­тай хамтран зохион байгуулж чадсанаараа өмнөх жилүүдийг бодвол шинэлэг байлаа. Энэ жилийн тэмцээн нь 15 сая төгрөгийн шагналын сантай ба нийт 47 баг 300 гаруй тамирчид 2 сарын турш өрсөлдсөнөөс “Legend­2” баг бусдыгаа хошуучилж түрүүлэн алтан медал, аваргын цомын эзэд болж 8,000,000 сая төгрөгийн шагналыг хүртлээ., “Арвис”, “Ард” багууд удаах байруудад шалгарлаа.Энэхүү тэмцээний үеэр Tiger брэнд нь энэ зуны шинэ брэнд болох Tiger Radler бүтээгдэнүүнээ амжилттай сурталчилсан байна.


Бусадтай хуваалцах