Гишүүнчлэлийн эрх авах

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 www.marketingtoday.mn сайт нь “Маркетинг ба Өнөөдөр” ХМХ-ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Энэхүү журмын хэрэгжилтэнд “Маркетинг ба Өнөөдөр” ХМХ /цаашид Эзэмшигч гэх/ болон үйлчлүүлэгч /цаашид Худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.

ХОЁР. ВЭБ САЙТ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1 www.marketingtoday.mn вэб сайт нь байнгын ажиллагаатай вэб сайт байна.

2.2 Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, үйлчлүүлэгчидтэй холбоотой мэдээллийн нууцлалыг “Маркетинг ба Өнөөдөр” ХМХ бүрэн хариуцна.

2.3 Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд үйлчилгээ нь уг хугацаанд автоматаар хийгддэг байна.

2.4 “Маркетинг ба Өнөөдөр” ХМХ-ийн сайт хариуцагч мэргэжилтэн нь ажлын өдөр 09.00-18.00 цаг хүртэл ажиллана. Бямба, Ням гарагт амарна.

2.5 Үйлчлүүлэгч нь вэб сайт болон контент захиалгын талаарх санал хүсэлтээ холбогдох хаягт чөлөөтэй илгээх эрхтэй.

ГУРАВ. ВЭБ САЙТЫН ГИШҮҮНЧЛЭЛ

3.1 www.marketingtoday.mn сайт нь гишүүнчлэлтэй байна. Та контент худалдан авахын тулд гишүүн байх ёстой.

3.2 Гишүүнээр бүртгүүлэхдээ өөрийн холбогдох мэдээллийг үнэн зөв оруулсан байна.

3.3 Та нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй ба ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.

3.4 Шинээр гишүүн болсноор Миний хавтас цэс үүснэ. Тухайн хавтсанд үйлчлүүлэгчийн худалдан авалт хийсэн контентуудын түүх үүсэх бөгөөд банкны төлбөрийн картын талаар ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.

3.5 Үйлчлүүлэгч нь нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

3.6 Худалдан авагч худалдан авсан контентоо вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан өөрийн имэйл хаягаар хүлээн авах эрхтэй.

3.7 Хэрэв худалдан авагч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.

ДӨРӨВ. ИНТЕРНЭТ ХУДАЛДАА

4.1 www.marketingtoday.mn вэб сайтаар дамжуулан дараах контентыг худалдаална. Үүнд: - Маркетингийн контентууд, эрдэм шинжилгээний бүтээлүүд - Судалгааны ажлууд - Бусад маркетингийн чиглэлтэй материалууд

ТАВ. ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

5.1 www.marketingtoday.mn сайтад байрласан контентуудын эцсийн худалдаалах үнэд банкны төлбөрийн картын хураамж болон НӨАТ нэмэгдсэн болно.

5.2 Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.

5.3 Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой. А. Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад). Б. Банкны данс хоорондын шилжүүлгээр (контентын төлбөр компанийн дансанд орсон үед имэйлээр илгээгдэнэ).

ЗУРГАА. ХҮРГЭЛТ

6.1 Таны худалдан авсан контент Миний хавтас цэсэнд орох бөгөөд гишүүнчлэлд бүртгэлтэй имэйл хаягт давхар илгээгдэнэ.

ДОЛОО. КОНТЕНТ БУЦААХ НӨХЦӨЛ

7.1 www.marketingtoday.mn сайтаас худалдан авсан контент болон төлбөрийг буцаах боломжгүй.

НАЙМ. УРАМШУУЛАЛ БА ХЯМДРАЛ

8.1 www.marketingtoday.mn сайтаар үйлчлүүлэгчид тухайн цаг үед зардлагдсан урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломтой.

ЕС. www.marketingtoday.mn сайттай ХОЛБОО БАРИХ

9.1 www.marketingtoday.mn сайтын зүгээс үйлчлүүлэгчид болон гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоох, санал шүүмж болон заавар зөвлөгөө, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэх болно.

9.2 Дараах мэдээллийн сувгаар үйлчлүүлэгчид болон гишүүдтэйгээ холбоо тогтоож харилцана: А. Суурин утсаар холбогдох - 70177717 Б. Facebook, twitter хуудсаар В. ads@marketingtoday.mn

АРАВ. ВЭБ САЙТЫН ЦАГИЙН ХУВААРЬ

10.1 www.marketingtoday.mn сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.

10.2 www.marketingtoday.mn сайт хариуцсан мэргэжилтний ажиллах цаг А. Даваа-Баасан: 08.30-17.30 Б. Бямба, Ням гарагт амарна

АРВАН НЭГ. НУУЦЛАЛЫН БАТАЛГАА

11.1 Баталгаа – “Маркетинг ба Өнөөдөр” ХМХ нь www.marketingtoday.mn сайтаар үйлчлүүлэгч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Зочин www.marketingtoday.mn вэб хуудсаар үйлчлүүлж гишүүн болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

11.2 Гишүүний хувийн мэдээлэл www.marketingtoday.mn вэб хуудсанд оруулж өгсөн бүхий л мэдээлэл нь мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Оруулсан мэдээллийг зөвхөн гишүүдэд тустай нөхцлөөр буюу гишүүдийн хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, гишүүдтэй холбоо барих зэрэгт ашиглана. Мөн гишүүд өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж, өөрчлөх боломжтой байна.

11.3 Мэдээллийн хамгаалалт - Гишүүдийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Гишүүдийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан байх болно. Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.

11.4 Мэдээллийн халдашгүй байдал - Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

11.5 Насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй - www.marketingtoday.mn нь цахим худалдааны үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ хүүхэд нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол сайт хариуцсан мэргэжилтэн гишүүний эрхийг түтгэлзүүлэх эрхтэй байна.

АРВАН ХОЁР. БУСАД ЗҮЙЛ

12.1 Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Интернэт худалдааны мэргэжилтэн гишүүний утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.

12.2 Худалдан авагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.