Хурдны замын аюулгүй байдалд Самсунг хувьсал хийнэ

4 жил, 5 сар өмнө
318
admin
Дэлхийн маркетингийн салбарын мэдээ, мэдээлэл

Хурдны замын аюулгүй байдалд Самсунг хувьсал хийнэ


Дэлхийд электрон бараа, гар утас болон дэлгэц үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Samsung корпараци нь өөрийн шинэ бүтээгдэхүүнээ жолооч нарт зориулан бүтээжээ. Хурдны зам, тэр дундаа 2 эгнээтэй хурдны замд ачааны тэрэг явж байхад арын машины жолооч нар гүйцэж түрүүлэхдээ өмнөөс ирж байгаа машинаа харж чаддаггүй. Харин энэ асуудалд алдарт Samsung брэндын Аргентин дахь салбар гайхалтай бөгөөд маш энгийн хувьсал хийжээ. Ингэхдээ Ачааны тэрэгний урд талд утасгүй камер байрлуулж, ар талд нь 4 хэсгээс бүрдсэн LСD дэлгэц байршуулан тухайн тэрэгний урдаас ирж буй машин болон замыг шууд дамжуулахаар бүтээжээ. Ачааны тэрэгний урд талын зам нь ард гарч буй дэлгэцээр дамжуулан арын машины жолоочид харагдах ба шөнө хүртэл харагдахаар хийсэн байна.

Энэхүү технологийн шийдэл нь нарийн эгнээтэй хурдны замын аюулгүй байдал болон урдаас ирэх машин, амьтан, саадыг түрүүлж мэдэх, зам дээр гарч буй осол аваарыг буруулах зорилготой хэмээжээ. Samsung брэнд нь дэлгэцийн салбарт байнга шинэ санаа, шинэлэг шийдэл гаргаж байгаагаа онцолж энэхүү санаагаараа өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ давхар сурталчилсан байна.


Бусадтай хуваалцах