Уол-Март буюу Сэм Уолтоны гайхамшигт ертөнц

Сүүлийн 24 ба түүнээс дээш сар
, 2020.06.08

Агуулгын төрөл: Онцлох агуулга. Брэндийн түүх.
Салбар: Үйлчилгээ.
Төрөл: Гадаад.
Сэдэв: Брэнд хөгжүүлэлт.
Xэмжээ: 1-5 нүүр.
Огноо: Сүүлийн 24 ба түүнээс дээш сар.
Xэмжээ: нүүр
Агуулгын дугаар:
Формат:

Нийтлэлчийн товч санаа: Нийтлэлийн тухай: Сэм Уолтон 1918 оны 3 дугаар сарын 29-нд Оклахома мужийн Кингфишер хотын ойролцоо, Томас Гибсон, Нэнси Ли Уолтон нарын гэр бүлд төржээ. Тэд 1923 он хүртэл фермийн аж ахуй эрхэлж байв. Энэ аж ахуй нь алдагдалтай байсан тул Уолтоныхон хот руу шилжихээр шийдэж, Миссури луу нүүлээ. Сэм Уолтон багаасаа л тэргүүлэгч, оройлогч байхыг эрмэлздэг байв. Тэр Колумбия дахь Хикманы ахлах сургуульд байхдаа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн багуудад муугүй тоглогч байжээ. Сургуулийнхаа хамгийн ухаантай нь биш ч гэсэн, ямар ч хэцүү даалгаврыг заавал гүйцэтгэхийг хичээдэг, хүндэт самбараас зураг нь салдаггүй тэргүүний сурагчийн нэг байв. Тэр мөн гэрийнхээ хэдэн малыг арчлах ажилд сайн тусалдаг, малчин хүү байсан. Сэм үнээгээ сааж, сүүгээ лонхонд нямбайлан савлаад, үйлчлүүлэгчдэд хүргэн өгдөг байхдаа аж ахуйч, бизнесийн ухаанд суралцаж явжээ.