Унаган хайр нэртэй Будвайсерийн сурталчилгаа энэ жилийн Super Bowel-ийн шилдгээр тодрох магдлалтай байна

2 жил, 7 сар өмнө
290
amaraa
Дэлхийн маркетингийн салбарын мэдээ, мэдээлэл

Унаган хайр нэртэй Будвайсерийн сурталчилгаа энэ жилийн Super Bowel-ийн шилдгээр тодрох магдлалтай байна


BUDWEISER-ийн Аномали студээр бүтээгдсэн “Ахан дүүс” сурталчилгаа шинэчилэгдэн шинэ савлагаа бүхий “Унаган хайр” нэртэйгээр эргэн ирлээ. Уг сурталчилгаа нь унагыг багаас нь сургаж байсан сургагч багш нь эргэн ирж байгаагаар дүрслэгддэг. 2013 онд BUDWEISER-ийн сурталчилгааг шинэ Twitter-ийн аккаунтыг дэмжихэд ашиглаж байжээ. Анхны бичлэг нь Twitter дагагчаас Миссури дахь Anheuser-Busch эдлэн газарт төрж буй бяцхан унаганд нэр өгөхөд туслахыг хүссэн видео бичлэг байсан юм. USA TODAY, Ad Age-ийн редакторууд энэ жил Super Bowl-ийн хамрах хүрээг өргөжүүлж, өнгөрсөн 29 жилийн хугацаанд хийгдсэн шилдэг 30 зар сурталчилгаанаас хамгийн шинэлэг санааг агуулсан зар сурталчилгааг шалгаруулах уралдаан зарласан. Хамгийн анхны ялагч, American Express болон Ogilvy & Mather нарын хамтран бүтээсэн "Dana and Jon Do Miami"-с эхлээд 1989 оны одууд болох "Saturday Night Live" зэрэг сурталчилгаанууд нь олон нийтийн санал асуулгын эхний шатнаас гарч чадаагүй бөгөөд 2003 онд тэргүүлж байсан Hill, Holliday, Connors, Cosmopulos нарын бүтээсэн “Торгон агшиныг давтан үзүүлэх” нэртэй хөлбөмбөг болон амьтдын тухай Будвайсерийн сурталчилгаа мөн л шалгарч чадаагүй байна. Эдгээр сурталчилгаанууд бүх шалгаруулалтаас шалгарч хамгийн дээд оноог авч чадаагүй бөгөөд харин “Унаган хайр” сурталчилгаа нь нийт 16 шатнаас 10-т нь тэргүүлж чадсан байна. Санал хураалтын сүүлийн шатанд Fleetwood Mac-ийн "Landslide" киноны дууг Будвайсер Клайдесдес-ийн “ Let Her Go " дуу нь ялж чадах болов уу гэсэн цорын ганц асуулт үлдээд байна.


Марктинг ба Өнөөдөр сэтгүүлийн 39-р дугаарт нийтлэгдсэн гадаад мэдээ


Бусадтай хуваалцах