“СПРАЙТ 3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг 11 дэх жилдээ

4 жил өмнө
542
admin
Монголын маркетингийн салбарын мэдээ, мэдээлэл

“СПРАЙТ 3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг 11 дэх жилдээ


Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын хамгийн их хүсэн хүлээдэг спортын арга хэмжээний нэг бол яах аргарүй “СПРАЙТ 3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн билээ. Спрайт брэндын гол зорилго нь сагсан бөмбөгийн спорт сонирхогч хүүхэд, залуусын ур чадварыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх бөгөөд энэ удаагийн тэмцээнээ ТЛЖ­13 ТББ­тай хамтран 8 сарын 20­оос 23­ны өдрүүдэд Чингисийн Талбайд амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд шилдэг 200 гаруй багийн хүүхэд залуус зун цагийн сагсан бөмбөгийн баяр болох “СПРАЙТ 3 эсрэг 3” тэмцээнд өрсөлдсөнөөс эрэгтэй 18­аас дээш насны ангилалд “Офицер” баг тэргүүн байр эзэлсэн бол 18­аас доош насны ангилалд “Sprite” баг, эмэгтэйчүүдийн ангилалд “Sprite” баг хамгийн шилдэг нь байж тус бүр мөнгөн шагнал болон Спрайт брэндийн гарын бэлэгний эзэд болжээ. Тэд “М­Си­Эс Кока­Кола” ХХК­аас дуртай бүтээгдэхүүнүүдээ авах эрхийг хожлоо. Тус тэмцээний үеэр Спрайт брэндийн зүгээс “Спрайт Слэм Данк”, хөгжөөн дэмжигч охидын бүжиг, бөмбөрийн парад гэх мэт олон сонирхолтой сюрпризүүдийг үзэгч залуустаа бэлэг болгон барьсан байна. Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч М­Си­ Эс Кока­Кола компани мэргэжлийн болон сонирхогчдын дундах уралдаан, тэмцээнийг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд гудамжны сагсан бөмбөгийн “Спрайт 3 эсрэг 3” тэмцээнийг ийнхүү 11 дэх жилдээ зохион байгууллаа.


Бусадтай хуваалцах