Дэлхийн хамгийн том бэлэн хувцасны дэлгүүр “Macy’s” Alibaba тай хамтарч цахимаар борлуулалт хийнэ

Дэлхийн хамгийн том бэлэн хувцасны дэлгүүр “Macy’s” Alibaba тай хамтарч цахимаар борлуулалт хийнэ
Америкийн алдарт Macy’s сүлжээ дэлгүүр нь энэ оны сүүлээс эхэлж Alibaba группээр дамжуулан Хятадын зах зээлд цахим худалдаагаар нэвтрэхээр болжээ. Энэхүү ажлыг үе шаттайгаар эхлүүлэх ба эхлээд Хонгконгийн зах зээлд цахимаар худалдаалагдах юм. Үүнтэй холбоотойгоор Macy’sийн удирдах зөвлөлийн дарга Терри Жэй Лүндэгрин хэлэхдээ: Бидний энэ хамтын үйл ажиллагаа нь гадаад болон дотоодын хэрэглэгч нарын хувьд маш том боломж нээгдэж, 2 орны худалдааны найрсаг харилцааг нэмэгдүүлж борлуулалтыг өсгөх юм хэмээжээ. Мөн бидний олон жилийн судалгааны үндсэн дээр Хятад хэрэглэгч хэн бэ гэдгийг тогтоон Хятадын худалдааны түвшинд шинэ сонирхолтой үйлчилгээг нэвтрүүлж байгаадаа баяртай байна гэжээ. Хамтарсан төслийн хүрээнд 65%г Macy’s компани, 35%г Фанг Ретайлинг эзэмших бөгөөд ирэх жил нийт 25 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа ба үүний 65%г гэрээний Macy’s компани хийх юм байна.