Брэндийн түүх

Сүүлийн 24 ба түүнээс дээш сар

Уол-Март буюу Сэм Уолтоны гайхамшигт ертөнц

Нийтлэгдсэн: 2020.06.08
Дэлгэрэнгүй
Агуулгын төрөл: Онцлох агуулга. Брэндийн түүх.
Салбар: Үйлчилгээ.
Төрөл: Гадаад.
Сэдэв: Брэнд хөгжүүлэлт.
Xэмжээ: 1-5 нүүр.
Огноо: Сүүлийн 24 ба түүнээс дээш сар.
Xэмжээ: нүүр
Агуулгын дугаар:
Формат:
Нийтлэлийн тухай: Сэм Уолтон 1918 оны 3 дугаар сарын 29-нд Оклахома мужийн Кингфишер хотын ойролцоо, Томас Гибсон, Нэнси Ли Уолтон нарын гэр бүлд төржээ. Тэд 1923 он хүртэл фермийн аж ахуй эрхэлж байв. Энэ аж ахуй нь алдагдалтай байсан тул Уолтоныхон хот руу шилжихээр шийдэж, Миссури луу нүүлээ. Сэм Уолтон багаасаа л тэргүүлэгч, оройлогч байхыг эрмэлздэг байв. Тэр Колумбия дахь Хикманы ахлах сургуульд байхдаа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн багуудад муугүй тоглогч байжээ. Сургуулийнхаа хамгийн ухаантай нь биш ч гэсэн, ямар ч хэцүү даалгаврыг заавал гүйцэтгэхийг хичээдэг, хүндэт самбараас зураг нь салдаггүй тэргүүний сурагчийн нэг байв. Тэр мөн гэрийнхээ хэдэн малыг арчлах ажилд сайн тусалдаг, малчин хүү байсан. Сэм үнээгээ сааж, сүүгээ лонхонд нямбайлан савлаад, үйлчлүүлэгчдэд хүргэн өгдөг байхдаа аж ахуйч, бизнесийн ухаанд суралцаж явжээ.
Сүүлийн 12 сар

Яагаад хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа амжилтгүй болдог вэ?

Нийтлэгдсэн: 2020.06.08
Дэлгэрэнгүй
Нийтлэлийн тухай товчхон: Rent-A-Car компанийн ESQi систем нь байгууллагын удирдах зөвлөлийн хурлын гол хэлэлцэх асуудлын нэг болсон байна. Учир нь энэхүү систем нь үнэхээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмжиж чадаж байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлж эхэлсэн юм. Ингэхдээ тэд хариултыг нь маркетинг болон харилцагчийн удирдлагын үйлчилгээний албанаасаа асуусан байна. Гэвч нь энэ нь маш том алдаа, алдаа нь системдээ бус асуулгандаа байгаад юм.
Сүүлийн 12 сар

Харилцааны 7C

Нийтлэгдсэн: 2020.06.08
Дэлгэрэнгүй
Агуулгын төрөл: Маркетеруудын багаж.
Төрөл:
Огноо: Сүүлийн 12 сар.
Xэмжээ: нүүр
Агуулгын дугаар:
Формат:
Багажийн гол санаа: Бид өдөр бүр хэн нэгэнтэй ажлын шаардлагаар харилцаа үүсгэдэг. Ялангуяа маркетеруудын ажлын гол онцлог харилцаан дээр тулгуурлаж байдаг билээ. Тэгэхээр харилцааны үр дүнгээс шалтгаалж олон амжилттай гэрээ хэлэлцээр хийгдэж, бизнес өсөн дэвших боломж бүрддэг байна. Тэгвэл та энэхүү нийтлэлээр харилцааг үр дүнтэй бий болгох 7 аргаас суралцах болно.
Сүүлийн 24 ба түүнээс дээш сар

Байгууллагын дотоод брэнд бүрдүүлэлтийн зарим асуудал

Нийтлэгдсэн: 2020.03.04
Дэлгэрэнгүй
Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын дотоод брэндийн хэрэгжилтийг түүнд нөлөөлөх дотоод хүний нөөцийн хүчин зүйлээр дамжуулан тодорхойлоход оршино. Монголын жижиг дунд дунд бизнесийн байгууллагуудаас авсан 661 асуулгын үр дүнд тулгуурлан дотоод брэндэд бизнесийн байгууллагын дотоод хүний нөөц чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Үүнээс гадна дотоод брэнд нь ажилчдын нас, ажлын туршлага зэрэг хувь хүний шинж чанар болон байгууллагын үйл ажиллагааны ялгаа зэрэг хувьсах хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг болохыг тодорхойллоо. Энэхүү судалгааны үр дүнгээр жижиг дунд бизнес эрхлэгчид нь дотоод хүний нөөцөөрөө дамжуулан дотоодын брэндээ хөгжүүлж болох бөгөөд байгууллагын дотоод сургалтаар дотоод брэндийн боловсрол олгоход анхаарч ажиллахыг зөвлөж байна. Менежмент, маркетингийн талаарх бүтээлүүдэд дотоод брэнд дэх байгууллагын дотоод хүний нөөцийн нөлөөллийн асуудал бараг судлагдаагүй гэж хэлж болохоор байна. Тиймээс энэ судалгаа нь дээрх асуудлыг тодруулахад чиглэсэн судалгаа шинжилгээний ажилд тодорхой хувь нэмэр оруулах болно.
Сүүлийн 12 сар

Зах зээлийн хүндрэл ба Монгол маркетеруудын ялгаран туулах арга ухаан

Нийтлэгдсэн: 2018.06.12
Дэлгэрэнгүй
Агуулгын төрөл: Онцлох агуулга.
Салбар: Бусад.
Төрөл: Дотоод.
Сэдэв: Маркетингийн стратеги. Маркетинг төлөвлөлт.
Xэмжээ: 6-10 нүүр.
Огноо: Сүүлийн 12 сар.
Xэмжээ: нүүр
Агуулгын дугаар:
Формат:
Зуун, зууныг дамжин хэрэглэж ирсэн бүтээгдэхүүнүүд цөөнгүй. Тэдний нууц нь хэрэглээнд нэн нийцтэй сайн чанар, хэрэглэгчийн таашаадаг давтагдашгүй онцлог, өнөө цагийн маркетеруудын үнэ цэнэ шингэсэн хэрэглээг бий болгож чадсантай холбоотой буй заа. Монголчууд бид “Миний өвөг дээдэс .... тэр тэрний хэрэглэж байсан хөөрөг” гээд ярихаараа түүх домог өгүүлдэг. Бүтээгдэхүүн чанартай байх нэг хэрэг, түүнийг чанартай гэдгийг хэрэглэгчдийн нүдэнд харуулж, чихэнд нь сонсгож, итгүүлж үнэмшүүлж, худалдаж авхуулаад, хэрэглүүлээд, сэтгэл хангалуун байлгах гэдэг оюуны бяр шавхсан ажил. Бидний энэ нарийн чимхлүүр бөгөөд буянтай ажлыг өнөө цагт Филип Котлер гуай “хэрэглэгчдэд зориулан үнэ цэнийг бүтээх, хүргэх” гэж нэн оновчтойгоор томъёолоод байна.