Гишүүнчлэлийн эрх авах

Бидний тухай

Монголын анхны маркетингийн мэргэжлийн сэтгүүл нь 2009 оны 1 сараас эхлэн хэвлэгдэн гарч эхэлсэн бөгөөд Маркетинг хэмээх нэртэйгээр нийт 15 дугаар, Маркетинг ба Өнөөдөр нэртэйгээр одоог хүртэл сар бүр тогтмол хэвлэгдэн гарч байна. Маркетинг ба Өнөөдөр сэтгүүлийн эрхэм зорилго нь Монголын маркетингийн салбарын хөгжлийн төлөө мэдлэгийг түгээн, дэлгэрүүлэх юм.

Бидний зорилт

Бид Дэлхийн болон Монголын маркетингийн салбарт болж буй үйл явдлын мэдээ, мэдээлэл, амжилттай яваа шилдэг брэнд, маркетеруудын туршлага, хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлсэн маркетингийн үйл ажиллагаанууд зэргийг та бүхэнд мэдлэг болгон түгээхийн төлөө ажиллаж байна.

Цахим хуудсын тухай

Marketingtoday.mn цахим хуудас нь Монголын маркетингийн хөгжлийн төлөө танд өөрийн карьераа амжилттай эхлүүлэх, мэдлэг, боловсролоо нэмэгдүүлэхэд шаардагдах онол, туршлага дээр суурилсан агуулгыг түгээж байна. Бидний энэхүү бүтээл нь танд онцгой үр дүнгээр туслан, агуу маркетер болон удирдагч болоход, илүү амжилттай ажиллахад, тэр ч байтугай ажил дээрээ аз жаргалтай байх тэр л замд тань гүүр болох болно. Мэдлэгт тулгуурласан мэргэжлийн маркетингийг хийх боломжийг олгох нь бидний эрхэм зорилго билээ.

#Уншихгүй бол сэтгэхгүй