Байгууллагын дотоод брэнд бүрдүүлэлтийн зарим асуудал

Сүүлийн 24 ба түүнээс дээш сар
, 2020.03.04

Агуулгын төрөл: Судалгаа, шинжилгээ.
Салбар: Худалдаа. Үйлчилгээ. Төрийн байгууллага. Ашгийн бус байгууллага. Хэвлэл мэдээлэл. Бусад.
Төрөл: Дотоод. Гадаад.
Сэдэв: Брэнд хөгжүүлэлт.
Xэмжээ: 16-20 нүүр.
Огноо: Сүүлийн 24 ба түүнээс дээш сар.
Xэмжээ: нүүр
Агуулгын дугаар:
Формат:

Нийтлэлчийн товч санаа: Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын дотоод брэндийн хэрэгжилтийг түүнд нөлөөлөх дотоод хүний нөөцийн хүчин зүйлээр дамжуулан тодорхойлоход оршино. Монголын жижиг дунд дунд бизнесийн байгууллагуудаас авсан 661 асуулгын үр дүнд тулгуурлан дотоод брэндэд бизнесийн байгууллагын дотоод хүний нөөц чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Үүнээс гадна дотоод брэнд нь ажилчдын нас, ажлын туршлага зэрэг хувь хүний шинж чанар болон байгууллагын үйл ажиллагааны ялгаа зэрэг хувьсах хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг болохыг тодорхойллоо. Энэхүү судалгааны үр дүнгээр жижиг дунд бизнес эрхлэгчид нь дотоод хүний нөөцөөрөө дамжуулан дотоодын брэндээ хөгжүүлж болох бөгөөд байгууллагын дотоод сургалтаар дотоод брэндийн боловсрол олгоход анхаарч ажиллахыг зөвлөж байна. Менежмент, маркетингийн талаарх бүтээлүүдэд дотоод брэнд дэх байгууллагын дотоод хүний нөөцийн нөлөөллийн асуудал бараг судлагдаагүй гэж хэлж болохоор байна. Тиймээс энэ судалгаа нь дээрх асуудлыг тодруулахад чиглэсэн судалгаа шинжилгээний ажилд тодорхой хувь нэмэр оруулах болно.